О.Баасанхүү 2018.12.18 | Өлзий ТВ

О.Баасанхүү: Засгийн газрын гишүүд Үндсэн хууль зөрчиж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлд Засгийн газрын гишүүд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. 

УИХ-ын үйл ажллагаа тасралгүй явах ёстой хэдий ч спикерийн асуудлаас болоод өнөөдрийг хүртэл хурал нь хойшилсоор байна. Энэ нь хуралдаа суухгүй байгаа Засгийн газрын гишүүдтэй холбоотой гэдгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү онцоллоо.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ-ын дарга огцрох ёстой юу, үгүй юу гэдэг бол тусдаа асуудал. Харин УИХ ажиллах ёстой юу, үгүй юу гэдэг нь тусдаа асуудал. УИХ-ын гишүүний хувьд хуралдаанд оролцохгүй байх нь хувь хүний эрх. Хуулиар хориглосон зүйл байхгүй. Харин УИХ-ыг явуулахгүй байх зорилгоор акц хийж байгаа бол УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна гэсэн үг.