Б.Цэрэн 2018.12.18 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн ИТХ болон АТГ хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Хан-Уул дүүргийн ИТХ болон АТГ хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Авлигатай тэмцэх газрын хооронд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх итгэмжлэгдсэн иргэнийг тус дүүрэгт ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах “Гэрээ”-г байгууллаа.

Хамтын гэрээг үзэглэх ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Тэргүүлэгчдийн Ажлын албаны ХТХШСХХ-ийн дарга Т.Алтанцоож нар оролцлоо.

Авлигатай тэмцэх газраас хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд авлигын гэмт хэрэг болон авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналтыг бий болгох, бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэхээр Хан-Уул дүүрэгт орон тооны ажилтанг ажиллуулахаар гэрээг сунгалаа.

Авлигатай тэмцэх газрын итгэмжлэгдсэн ажилтан нь тус бүр үүрэг хүлээж ажиллах бөгөөд дүүргийн хэмжээний төрийн захиргааны бүх байгууллагад хяналт тавьж ажиллах юм.