2018.12.20

Мах, цагаан идээгээ ченжээр дамжуулахгүй худалдаалахыг малчид хүсч байна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнгөрөгч амралтын өдрүүдээр сонгогдсон тойрогтоо ажиллаа. Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, хууль тогтоол, шийдвэрүүдийн талаар мэдээлэл хүргэн өвөлжилтийн явцтай биечлэн танилцаж, ард иргэдийн санал сэтгэгдлийг сонсжээ. Мөн энэ үеэр Хөвсгөл аймгийн зарим сум, багуудад хийгдэж байгаа эрчим хүчний өргөтгөл, шинэтгэлийн ажилтай танилцсан байна. 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Төрд болж байгаа асуудал дээр сэтгэл нь эмзэглэж байгааг иргэд хэлж байна. Зөв төртэй болъё, шударга зарчим тогтооё гэдэг дээр иргэд хатуу байр суурьтай байна.