Д.Тэрбишдагва 2018.12.19 | МҮОНТВ

МАН-ын бага хурлаар хариуцлагын асуудлыг хөндөж байна

МАН-ын бага хурал өнөөдөр эхэлж, одоогийн байдлаар 80 хувийн ирцтэй хурал үргэлжилж байна. Энэ удаагийн хурлаар намын даргын болоод хяналтын ерөнхий хорооны мэдээлэл сонсохоос гадна намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх тов гаргасан байна. Намын зарим гишүүдэд мөн хариулага тооцох асуудал хөндөгджээ. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Хүнд үед болж байгаа хурал манай намын түүхэнд 1990 оноос хойш байхгүй. 60 тэрбумтай холбоотой асуудлаар нийтийн сонсгол хийх ёстой гэж би гарын үсэг зурсан. Сая Засгийн газар болон ЖДҮ-тэй холбоотой асуудалд хариуцлага тооцох ёстой гэж бас үзэж байна.