С.Эрдэнэ: МАН Улс төрийн амлалт, зорилтоо биелүүлсэн нэр зүүх гэж төсвийн мөнгөөр гараа угааж байна
2011.06.21

С.Эрдэнэ: МАН Улс төрийн амлалт, зорилтоо биелүүлсэн нэр зүүх гэж төсвийн мөнгөөр гараа угааж байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та намын дарга Н.Алтанхуягтай ҮЗХ-ны хурлын үеэр маргаж, УИХ-ын даргад асуудлыг шалгуулахаар албан тоот хүргүүлсэн.Таны өргөдлийг Тусгай хяналтын дэд хороогоор хэзээ хэлэлцэх вэ?

-Би харж л байна.Тусгай хяналтын дэд хорооны чиг, үүрэг нь тодорхой. Хэлэлцээд юу гэж шийдэхийг хүлээж байгаа.

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон асуудал биз дээ?

-Хугацааны хувьд хангалттай болсон. Хүсэлт тавиад зургаан сар өнгөрлөө шүү дээ. Дэд хороо шийдвэрээ гаргах байх.


-Дэд хорооны хурал
өмнө нь гурван ч удаа хойшилсон. Яагаад хуралдааныг хойшлуулаад байна юу?

-Н.Алтанхуяг даргыг өөрөө ирж тайлбар өгөхгүй байна гэж хойшлуулсан. Хуралд ирэхгүй, оролцохгүй байна гэж байсан.

-Таны санаачилсантэтгэврийн зөрүүгарилгах хуулийн төслийн талаар асуумаар байна. 1995 оноос тэтгэвэрт гарсанахмадууд тэтгэврийн хэдхэн төгрөг авдаг шүү дээ.Тэдний тэтгэврийг нэмэх боломж байна уу?

-Монгол Улсад өмнө нь нийгмийн даатгалын тогтолцоо байгаагүй. 1995 оноос өмнө тэтгэвэр, тэтгэмж гээд бүх зүйлийг төрөөс хариуцдаг байсан. 1995 онд анх удаа Нийгмийн даатгалын багц хуулийг баталж шинэ тогтолцоонд шилжсэн. Хэрэгжээд 11 жил болж байна. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүний тэтгэврийг төр хариуцахаар хуульчилсан.Түүнээс хойш тэтгэвэрт гарсан хүмүүсийн хагас хуримтлалын тогтолцоо руу шилжсэн. 1960 оноос хойш тэтгэвэрт гарсан иргэд хуримтлалын сангаас тэтгэврээ авдаг, холимог тогтолцоогоор одоо хүртэл явж байгаа. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэд, түүнээс хойш тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл санаачилсан юм. Учир нь Үндсэн хуульд иргэдээ ямар нэгэн шалтгаанаар ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж заасан байгаа. Эрхэлж байсан албан тушаал, нас хүйс, нийгмийн гарал үүслээр нь ялгаварлахыг хориглочихсон байхад 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан учраас бага тэтгэвэр авна гэж ялгаж болохгүй.Түүнээс хойш тэтгэвэрт гарсан нь илүү авах ёстой гэж иргэддээ хандаж болохгүй.Тиймээс хуулийн зөрчлийг арилгахын тулд төсөл санаачилсан юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа.

-1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хэдэн хүн байдаг вэ?

-280 гаруй мянган иргэн байдаг юм билээ.Тэдний 95 мянга орчим нь одоо амьд сэрүүн байгаа.Тэднийг амьд сэрүүн байхад нь гомдлыг нь арилгаж баярлуулах нь төрийн үүрэг юм. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэврийн мөнгөөрөө амьдрах боломжгүй байна.

-Хэрэв хууль батлагдвал тэтгэврийн зөрүүг арилгах хэдэн төгрөг шаардлагатай бол?

-Үнэндээ бидний хий-сэн судалгаагаар 2012 оны улсын төсөвт 23 орчим тэрбум төгрөг шаардлагатай юм билээ. Жил ирэх тусам төсөвт тусгах мөнгө-ний хэмжээ багасна. 10-15 жилийн дараа гэхэд мөнгө тусгах шаардлага гарахгүй болов уу. Учир нь 95 мянган ахмад хорвоогийн жамаар үлдэхгүй биз.

-Энэ хуулийг хаврын чуулган завсарлахаас өмнө батлах боломж байна уу?

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн өнгөрсөн баасан гаригт болсон хуралдаанаар яриад Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны долоо хоногийн хуралд оруулж бусад асуудлын хүрээнд ярилцахаар тохирсон. Байнгын хорооны даргатай уулзаж хэзээ хэлэлцэх талаар ярилцана.

-Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлагчдын нэг та байсан. Ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?

-Хүний хөгжил сангаас олгож байгаа мөнгөөр малчдын буюу ахмадын тэтгэврийн зээлийг төлж болохоор нэмэлт оруулах төсөл санаачилсан. Энэ төслийг судалж хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт нь би орсон байгаа.

-Иргэдээ ямар ч байдлаар ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуулиар хориглосон.Та ч дээр онцолж хэллээ. Хүний хөгжил сангийн мөнгийг ингэж ялгавартай олгох нь тэгш бус биз дээ?

-Хүний хөгжил сангийн мөнгө бол аль нэгэн намын улс төрийн амлалтын мөнгө биш. Монгол Улсын төсвийн мөнгө, татвар төлөгчдийн, байгалийн баялгаас орж ирж байгаа баялгийн мөнгө шүү дээ. Аль нэг намын мөрийн хөтөлбөрийг биелүүлж байгаа мэтээр ярихаа болих хэрэгтэй. Өнөөдөр Монгол Ардын Намын амлалтыг яагаад төсвийн мөнгөөр хэрэгжүүлэх ёстой юм. Хоёрдугаарт, ямар ч судалгаа тооцоо байхгүй. Иргэдэд сар бүр олгож байгаа 21 мянган төгрөг бол архидалтыг дэмжсэн, үндэсний цөөн архины үйлдвэрүүдийг дэмжсэн, өмнөд хөршийн хөгжилд хөрөнгө оруулсан мөнгө болж байна. Энэ мөнгийг аваад амьдрал нь дээшилж, босож байгаа айл өрх байхгүй. Үнэхээр ажил төрөлгүй хүмүүс хоногийн хоолоо залгуулдаг байх. Түүнээс тухайн айлын асуудлыг шийдэх хэмжээний мөнгө биш.

-Оюутнуудад 500 мянган төгрөгийг сургалтын төлбөрт олгохоор болсон. Хэрэв оюутангүй, хүүхэд нь том болоогүй айлууд тэр мөнгийг яаж ашиглах вэ. Энэ бас л ялгаварласан, тэгш бус хуваарилалт биш үү?

-Хүний хөгжил сангаас олгож байгаа оюутны мөнгө бол улстөржсөн шийдвэр. Өнөөдрийн МАН улс төрийн амлалт, зорилтоо биелүүлсэн нэр зүүх гэж төсвийн мөнгөөр гараа угааж байна. Ингэснээс жинхэнэ хэрэглээ шаардлагатай иргэд рүүгээ хандах хэрэгтэй. Малчид зуд турхнаар малаа барж, дээр нь банкны зээлтэй, хотоо харлуулаад амьдарч байна. Манай үндэсний уламжлалт хам-гийн чухал салбар бол мал аж ахуй. Бид мал аж ахуй-гаа хэн нэгний гарт, мөнгө хүүлэгчдийн гарт алдсаар байгаад энэ салбараа сүйрүүлэх үү.Тэтгэвэр авагчийн хувьд тэд хийдгээ хийж, бүтээсэн хүмүүс төрөөс юм хараад сууж байгаа улс шүү дээ.Тэднийг ялгаварлан гадуурхаж болохгүй.Тэдний тэтгэврийн мөнгө хаанаа ч хүрэхгүй, амьдралд нь хүрэлцдэггүй учраас тэтгэврийн зээл авч байгаа шүү дээ. Мөнгө өгөх нь үнэн л юм бол малчдын, ахмадуудын зээлд бөөнөөр нь өгөх хэрэгтэй. Зээлийн дарамтаас нь бага ч болов салгах хэрэгтэй гэж үзээд бидний хэдэн гишүүн хуулийн төсөл санаачилсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.