Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Сонгинохайрхан дүүрэгт зочиллоо
2018.12.21

Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Сонгинохайрхан дүүрэгт зочиллоо

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид тус аймагт ажилласан юм. Тэгвэл өнөөдөр Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан тэргүүтэй Төлөөлөгчид, Ажлын албаны дарга, ажилтнууд, тус аймагт төсөл хэрэгжүүлэгч Каритас Чех ОУБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Яана Зилкова нар хүрэлцэн ирж дүүргийн ажил байдалтай танилцаж байна.

Уг арга хэмжээний нээлтийн үеэр "Монгол ногоо 3" төслийн Сонгинохайрхан дүүрэгт хэрхэн хэрэгжиж байгаа талаар "Фермер эмэгтэйчүүд" ТББ-ын тэргүүн Ж.Бяцхандай танилцуулга хийлээ.