Мэргэжлийн ёс зүйг чанд сахихаа батлан тангараг өргөлөө
2018.12.25

Мэргэжлийн ёс зүйг чанд сахихаа батлан тангараг өргөлөө

2018 оны сүүлийн хагас жилийн мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад тэнцэж, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч хэмээх хүндтэй цолыг хүртсэн 68 нягтлан бодогч өнөөдөр мэргэжлийн ёс зүйг чанд сахихаа батлан тангарагаа өргөлөө.

Мэргэшсэн нягтлан бодогчийн зэргийг 1993 оноос эхлэн манай улсад олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар МНБ-ийн тоо 4500 орчимд хүрээд байна. 

 Нягтлан бодогчид “мэргэшсэн” болсноор Монгол Улсын мэргэжлийн байгууллага Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн гишүүн болж, Ази Номхон Далайн Нягтлан Бодогчдын Холбоо, Дэлхийн Нягтлан Бодогчдын Холбооны гишүүний эрхийг давхар эдэлж, мэргэжлийн нэр хүндээ өргөж, төрийн болон төсөвт байгууллагад удирдах албан тушаал эрхлэх, цалингаа нэмэгдүүлэх, аудитын компани байгуулах, аудитор хийх эрхийг авах боломж бүрддэг.

үеэр 2018 оны сүүлийн хагас жилийн шалгалтаар мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй болсон 118 нягтлан бодогчид, аудиторын эрхийг хангасан 19 мэргэшсэн нягтлан бодогч гэрчилгээгээ гардлаа.