Гар зургийн уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа
2018.12.25

Гар зургийн уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс Эрүүл мэндийн төвтэй хамтран “Хорт зуршил ба Эрүүл мэнд” сэдэвт гар зургийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийнхны дунд зарласан.

Энэхүү уралдаан нь Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, хүүхэд залуучуудын дундах тамхи болон хорт зуршлын хор хөнөөлийн талаарх мэдлэгийг сайжруулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. “Хорт зуршил ба Эрүүл мэнд” сэдэвт гар зургийн уралдаанд дүүргийн 10 сургуулийн 77 сурагчийн бүтээл шалгарч ирснээс

  • I байр Б.Мөнх-Амар /45 дугаар сургууль 9б анги/
  • II байр Т.Индра /11 дүгээр сургууль 8а анги/
  • О.Дөлгөөн /11 дүгээр сургууль 6а анги/
  • III байр О.Халиун /Монгол 3 дугаар сургууль 8а анги/
  • Н.Содгэрэл /1 дүгээр сургууль 9а анги/ нар шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналын эзэн болов.