Энх-Амгалан.Б 2018.12.26 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан тойргийнхоо 500 гаруй хүүхдийг баярлууллаа

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан шинэ жилийн баярыг тохиолдуулан Хан-Уул дүүргийн 9, 10, 14, 16-р хорооны 500 гаруй хүүхдийг хүлээн авч, баярын үйл ажиллагаа зохион байгуулан, бэлэг гардууллаа. 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Гацуурхан" шинэ жилийн баярт уригдсан хүүхэд багачууд урлагийн тоглолт үзэж, өвлийн өвгөн, цасан охин, илбэчин, алиалагч нарын дунд нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрөөсөн юм. 

"Шинэ жилийн бэлгээ тэвэрсэн шилдэг хөөрхөн хүүхэд багачууддаа аавдаа ачлалтай, ээждээ энэрэлтэй, төрд хэрэгтэй, түмэнд тустай, эрдэм номтой эх орондоо зүтгэлтэй сайн хүн болохын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье" хэмээн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хүүхэд багачуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ.