Аудиторуудын холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа
2018.12.26

Аудиторуудын холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа

Өнөөдөр ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан, Аудиторуудын холбооны ерөнхийлөгч Ц.Жигдэн нар хамтран ажиллах гэрээ байгууллаа. 

Энэхүү гэрээгээр тус байгууллагууд сургалт, судалгаа болон бусад чиглэлээр хамтран ажиллах, харилцан туслалцах, ажлын шилдэг туршлагаас суралцах, үйл ажиллагааны явцад үүсэх харилцааг зохицуулах юм.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал: 
-Аудитын үйл ажиллагааны талаар төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүд нь аудиторуудын эрх ашигт нийцэж байгаа эсэх талаар санал дүгнэлт гарган холбогдох байгууллагад хүргүүлэх, шийдвэрлүүлэх, 
 -Аудиторыг бэлтгэх, сургах, 
-Аудитын компаниудыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, аудитын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, 
-Аудитын үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль тогтоомж, стандарт аргачлал боловсруулах, 
-Төрийн байгууллагаас явуулж буй ажилд хамтран оролцох зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ.