НИТХ МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээж байна
2018.12.28

НИТХ МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээж байна

2020 он хүртэл нийслэлийг хэн удирдах вэ. Энэ асуултын хариултыг НИТХ өнөөдөр өгнө. Учир нь өнөөдөр НИТХ хуралдаж, Хотын даргыг сонгох юм.  Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Хотын даргад нэр дэвшигчийг тодруулсан байх учиртай.

 

Гэвч зарим эх сурвалжууд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаагүй гэх мэдээллийг өгч байна. Мөн НИТХ-ын тэргүүлэгчид ч хуралдах бөгөөд энэ асуудлыг хэлэлцсэний дараа НИТХ-ын ээлжит хуралдаан болох учиртай. МАН-ын Удирдах зөвлөл болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдааны өмнө хуралдана. МАН-ын Удирдах зөвлөл 09.30 цаг хуралдана гэсэн тов гарчээ.

НИТХ-ын төлөөлөгчид хотын даргыг дотроосоо сонгох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Харин МАН-ын УЗ ямар шийдвэр гаргах вэ.