НИТХ өнөөдөр хуралдахгүй
2018.12.31

НИТХ өнөөдөр хуралдахгүй

НИТХ-ын XXI хуралдаан өнгөрсөн баасан гаригт хуралдаж, хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч НИТХ дахь МАН-ын бүлгийн ирц бүрдээгүй учраас АН-ын бүлгээс хурлыг хойшлуулах санал гаргасан юм. Хурал өнөөдөр 11:00 цагт товлогдсон ч хойшилжээ.

Хурал хэзээ үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Дашрамд, МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар С.Амарсайханыг хотын даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн билээ.