Х.Болормаа 2018.12.31 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Төрийн дээд одон, медаль хүртсэн иргэддээ талархал илэрхийлье

Төрийн дээд одон, медаль хүртсэн иргэддээ талархал илэрхийлье

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас шинэ оны босгонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн иргэддээ шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа болон нийт удирдлага оролцож, шагнал хүртсэн иргэддээ баяр хүргэж, талархал дэвшүүллээ. 
Энэ удаа Сүхбаатар дүүргээс эрхэлсэн ажилдаа амжилт гарган, олон жил үр бүтээлтэй ажилласан 200 орчим иргэд төрийн дээд шагнал хүртлээ.

ТА БҮХЭНДЭЭ БОЛОН ГЭР БҮЛД ТАНЬ БАЯР ХҮРГЭЖ, ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР