Л.Элдэв-Очир 2019.01.03 | Монголын үнэн

Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад орууллаа

Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад орууллаа

Баянхонгор аймаг энэ оныг хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жил болгон зарлажээ.

Үүний хүрээнд хүүхэд багачуудын эрүүл мэндийн хамгаалалыг дэмжих зорилгоор 50 ортой хүүхдийн эмнэлгийг өчигдөр ашиглалтад оруулжээ.

Тус эмнэлэг нь 3.3 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын тойрогт хийх ажлын багцад туссан хөрөнгөөр байгуулсан байна.

Хүүхдийн эмнэлэг нь зоорийн давхартайгаа нийлээд дөрвөн давхар барилга аж. Барилгын ажлыг өнгөрсөн зургаадугаар сард эхлүүлж, өдгөө албан ёсоор хүлээлгэн өгч байна. 50 ортой хүүхдийн эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нарын аймгийн удирдлагууд оролцов. Баянхонгор аймаг нь 30 мянга гаруй хүүхэдтэй.

Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг өвлийн яг энэ үед амьсгалын зам, томуу, томуу төст өвчлөлөөр хэвтэн эмчлүүлдэг, эмчлүүлэх гэсэн олон мянган хүүхдийн асар их ачаалалд дарагддаг улмаар амьсгал, суулгалт, нярай, эрхтэн эмгэгийн олон төрлийн өвчнөөр өвчлөгсөд нэг дор хэвтэн эмчлүүлдэг байжээ. Эмнэлгийн 50 орыг Засаг даргын нөөц хөрөнгөөс зардлыг гарган суурилуулж өгчээ. Эмчилгээ үйлчилгээнд шаардагдах бусад тоног төхөөрөмжийг суурилуулснаар энэ сарын дундуур эмнэлгийн үйл ажиллагаа жигдрэх аж.