Эрдэнэ.С 2019.01.08 | TV5

Ардчилсан намаас УИХ-ыг тарах шаардлагатай гэж үзлээ

Өнөөдөр АН-ын удирдлагууд улс төрийн нөхцөл байдлаар мэдээлэл хийж, мэдэгдэл гаргаж байгаагаа олон нийтэд уламжиллаа.

Мэдэгдэл гаргах болсон шалтгаан нь эрх баригч МАН дийлэнх олонхийг бүрдүүлсэн ч өнгөрсөн 3 жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй, төр удирдах чадваргүй гэдгээ харуулсан гэж тэд үзэж байна.