Л.Энхболд 2019.01.09 | Ikon.mn

Л.Энхболд: Би бүрэн эрхээсээ татгалзах юм бол шударга бусын хонгил цаашаа явна

Л.Энхболд: Би бүрэн эрхээсээ татгалзах юм бол шударга бусын хонгил цаашаа явна

УИХ-ын гишүүн Л.Энхболд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны талаар товч тайлбар хийлээ.

Тэрбээр "Миний өөрийн хамаарал бүхий компани буюу банк бус санхүүгийн байгууллага байдаг. Энн ББСБ-д ЖДҮХС-гаас зээл авч, санхүүжилт оруулаагүй. Үүнийг хариуцлагатайгаар хэлж байна. Маргааш улс орон даяар жагсаал болно. 48 цагийг яагаад маргаашийн 13:00 цагтай давхцуулж байна вэ гэдэг сонирхол татаж байна.

Би мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Манай тойрогт махны үйлдвэр байгуулна гэсэн компани байсан. Тэр компанийг төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд асуудлыг шийдэх бололцоог судалж үз гэсэн бичиг явуулсан.

Би бүрэн эрхээсээ түдгэлзэх боломжтой. Гэхдээ өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад журмын нөхдөө сонсохоос өөр аргагүй болчихсон. Яагаад гэвэл УИХ-ын даргыг огцруулах асуудал дээр бид ажиллах ёстой. Өнөөдөр би бүрэн эрхээсээ татгалзах юм бол шударга бусын хонгил цаашаа явна. Тэгвэл олон бизнесмэн, улстөрч хохирох нөхцөл үүснэ" гэлээ.