2019.01.10

Ц.Байгалмаа: Нийслэлд баталсан төсвөөр ажлын байрыг нэмэгдүүлэх ажил сайнгүй байх төлөвтэй

НИТХ болон UBS суваг телевизээс хамтран бэлтгэдэг "Иргэн ба 45" нэвтрүүлгийн дугаарт НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа оролцжээ. 

Тэрээр Нийслэлийн 2019 оны төсөв, ажлын байрыг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах ажлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. 

-2016 оноос хойш харахад Нийслэлийн төсвийг харахад нэмэгдэх хандлагатай. 2019 оны төсвийг 990 тэрбум байхаар төсөөлөлтэйгөөр оруулж байна. Засгийн газрын төсөв өөрөө батлагдахдаа ДНБ 8 хувь өснө гэсэн төсөөлөлтэйгөөр баталсан. 2019 оны 1 сарын 1-нээс эхлээд төрийн албан хаагчдын цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсч байна. Үүний уялдуулаад хүн амын орлогын татвар нэмэгдэж байна гэсэн үг.