Бямбацогт.С 2019.01.11 | Vip76.mn

С.Бямбацогт: Асуудалд итгэлцэлгүй, хүч түрсэн байдлаар хандаж болохгүй

Өчигдөр /2019.01.10/ УИХ-ын нэгдсэн чуулган шөнө дөл хүртэл хуралдаж, УИХ-ын чуулганы дэгийн хуралдааны тухай хууль, 4 гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. \

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нар тус бүр 200 гаруй хүн цуглуулаад жагсаал цуглааныг үймээн, самуун болгох гэж байна гэж Л.Болд мэдэгдэл хийж байсан. Гэтэл Н.Номтойбаяр нь өглөө 05:00 цагт онгоцноос бууж байна. УИХ-ын даргыг 30 хуудас тайлан өгөхөөр авсангүй гэж байсан. 3 хуудас албан ёсны  шаардлагыг нь л өгсөн байна. Та үнэнд гүйцэгдэнэ.

Жагсаал цуглаан хийж байхын оронд хуулиа өргөн барьж байх ёстой байсан.

Гишүүдийн ихэнхи нь энэ хуулийг дэмжиж байна. Яагаад энэ асуудлыг хэлэлцэх ёстой дэгийнхээ хуулийн дагуу хэлэлцэж болдоггүй юм бэ? Органик хуулиа дагуулж процессын хууль оруулж ирдэг болохоос эсэргээрээ байдаггүй. Олон түмний шаардлагын дагуу л явж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагддаг. Зөвлөмжийг нь хүндэтгээд хэлэлэх эсэхийг нь шийдье гэж байхад өнөө шөнө батална гэж зүтгээд байна. МАН-ын бүлэг эв нэгдлээ хангая гээд ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэгтээ хэлэлцэх эсэхээ шийдээд ирэх долоо хоногоос дараа дараагийн асуудлыг ярья гэж ярьсан. Харамсалтай нь ажлын хэсэгт орсон гишүүн нь ярилцах, ойлголцох, итгэлцэх, зөвшилцөх алхмаасаа ухраад явж байна. Ийм байдлаар нэгэндээ итгэхгүй, хүч түрсэн байдлаар хандах юм бол бидэнд хэн итгэх вэ? УИХ нь тарах цаг нь болжээ.