Л.Болд 2019.01.11 | Vip76.mn

Л.Болд: Иргэн өргөдлөө гаргасан бол хүчээр намд барих ямар ч бололцоо байхгүй

Өнөөдөр /2019.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулган 02 цаг 15 минутанд эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллаар УИХ-ын гишүүн Л.Болд байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр оны өмнө АН бүлэг болон АН-аас гарах өргөдлөө өгсөн ч түүний өргөдлийг одоог хүртэл УИХ-ын даргад өгөхгүй байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Болд: "УИХ-ын даргад хаягласан албан бичиг байгаа. Түүнийг танилцуулж өгөхийг хүсч байна. 12 сарын 03-нд УИХ дахь АН бүлгээс гарах өргөдлөө бүлгийн даргад өгсөн. Бүлгийн дарга намайг АН-ын гишүүн байгаа учраас энэ өргөдлийг дамжуулахгүй гэсэн хууль зөрчсөн тайлбар өгч байна. Тэр дагуу 12 сарын 04-ндл АН-ын даргад өргөдөл гаргаж, АН-аас хасагдах болсноо мэдэгдсэн. УИХ-ын ажлын албаар авахгүй гэсэн учраас намын ажлын албаар бичиг өгүүлсэн. Үндсэн хууль, Намын тухай хуулиар аливаа нэг намын гишүүн байх асуудлыг тухайн иргэн өөрөө шийддэг. Иргэн өргөдлөө гаргасан бол хүчээр намд барих ямар ч бололцоо байхгүй. Нэгэнт холбогдох, дамжуулах ёстой албан тушаалтнууд миний бичгийг дамжуулахгүй байгаа учраас би шууд УИХ-ын даргад хандаж гаргасан. Үүнийг УИХ дээр танилцуулаад, хүчин төгөлдөр болгох бүрэн бололцоотой. Шаардлагатай бол УИХ-ын гишүүдээр санал хураалгасан ч болно."