Баасанхүү.О 2019.01.11 | Vip76.mn

О.Баасанхүү: Үндэсний аюулгүй байдалд ямар аюултай зүйл гарсан гэж үзэж нэг үгтэй шахуу хуулиа ярихаар болов?

Өнөөдөр /2019.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулган 02 цаг 15 минутанд эхэлж, Монгол Улын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тулхай хуулийн төлсийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу энэ хуулийг хэлэлцэх гэж байна. Зөвлөлийн гишүүд үндэсний аюулгүй байдалд ямар аюултай зүйл гарсан гэж үзэж нэг үгтэй шахуу хуулиа ярихаар болов? Утааны эсрэг жагсаал болдог байсан. Одоо УИХ-ын даргын эсрэг жагсаал болж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байна. Хуралдахыг буруу гэж байгаа юм биш. Утаагаа давхар ярьж болоогүй юм уу?

Өнгөрсөн парламентад бид дэд даргаас салах гэж их юм болсон. Тэр үед УИХ-ын дарга З.Энхболд байсан. Би 3 хоног бүлгийн дарга хийж үзсэн. Бүлгийн дарга УИХ-ын даргад бичиг өгдөг хуультай байхад шууд уншсан. Одоо яг тэр жишиг чинь явах гээд байна. Та нар хуулийг дураараа тайлбарладаг ч гэсэн дараа нь жишиг болж үлдэнэ. Энэ хууль батлагдсанаас хойш мөрдөгдөнө. Хэдэн удаа, хэр удаан, хичнээн даргын нүүр үзэж энэ хуулийг хүчингүй болгоно гэж харж байна?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд: Аюулгүйн зөвлөлийн зөвлөмж гарсан. Гадаа өнөө шөнөө -30 градус хүрнэ. Олон зуун хүн талбай дээр гэр бариад буусан үед аюулгүйн зөвлөлийн хурал хийхээс аргагүй болсон. УИХ-ын үйл ажиллагаа зогссон байна. Энэ гацааг гаргахын тулд, талбай дээр хүмүүсийг хонуулахгүйн тулд, дараагийн Пүрэв гараг жагсаал хийлгэхгүйн тулд танхим дотроо асуудлаа хэлэлцээд яв гэсэн үүднээс дэгийн тухай хууль оруулж ирсэн.