С.Эрдэнэ 2019.01.11 | Vip76.mn

С.Эрдэнэ: Өнөөдрийн тэмцэлдээн бол хэн хонгилын эзэн болох вэ гэдэг тулаан

Өнөөдөр /2019.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулган 02 цаг 15 минутанд эхэлж, Монгол Улын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тулхай хуулийн төлсийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

З.Энхбод та өөрөө УИХ-ын дарга байсан хүнийл хувьд ийм хууль бариад гүйж байгаа нь онцгүй харагдаж байна. Та УИХ-ын даргаар 4 жил ажиллахдаа таны асуудлыг хууль бариад гүйсэн бол яаж хандах байсан бэ? Засгийн газрын тогворгүй байдлаас үүсч байгаа асуудал ямар байгаа билээ? Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болохоороо төрөл арилжсан юм шиг, парламентын дарга байгаагүй юм шиг хууль барьж байгаа нь сонин харагдаж байна.

Хууль хэрэгжсэнээр монгол төрд яг ямар ашигтай юм бэ? Монгол төрийн дархлаа суларна. Монгол Улсын Засгийн газар ямар нэгэн лобби бүлгийн асуудлаас болж огцордогтой адил төрийн эрх барих дээд байгууллага болох парламент тогтворгүй болно. Аль нэг олонх болсон намын дарга өөрийн дуртай хүнийг дуртай цагтаа УИХ-ын даргаар тавьдаг болно.Парламентын дарга байсан хүний хувьд ийм арчаагүй, өөдгүй, дархлаагүй байсан юм уу?

Парламентын танхимд сууж байгаа 58 хүн бүгд адил. Парламентын дархлааг байхгүй болговол та нар хэн болох юм бэ? Хэн ч биш болно. Миний энэ үг орой руу чинь орно. Өнөөдрийн тэмцэлдээн бол хэн хонгилын эзэн болох вэ гэдэг тулаан.