М.Билэгт 2019.01.11 | Vip76.mn

М.Билэгт: Дотроо мэтгэлцэхийн оронд иргэдээ өвлийн хүйтэнд жагсаал, цуглаанд турхирч асуудал үүсгэж байна

Өнөөдөр /2019.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулган 02 цаг 15 минутанд эхэлж, Монгол Улын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тулхай хуулийн төлсийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: Ард түмнээсээ уучлалт гуймаар байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-д итгэл өгч, 65 суудал өгсөн. Гэтэл бид төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагааг 2 сар шахам гацаалаа. Гацаахгүй байх боломж нь бидэнд байсан. Шөнийн 03:00 цаг болж байна. Гэтэл УИХ-ын чуулганы хуралдааныг дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ТББХ-гоор 09-ний өдөр 14:00 цагт хэлэлцэгдээд УИХ-аар орохоор дэмжигдсэн байсан.

Үүрээр хэлэлцэх хэмжээнд очихооргүй байсан. Гэхдээ бидний ингээд хэлэлцээд байж байхад гадаа үүдэнд сэтгүүлчид шөнөжингөө харж байна. Ажлаа л хийж явна. Өнөөдөр Монгол Улсын хүн амын хөдөлмөр эрхлэх насны 1.3 сая иргэдийн 80 хувь нь хувийн хэвшилд ажилладаг. Тэд нойр хоолоо хасч байж амьдралаа залгуулдаг. Гэтэл биднээс болоод сэтгүүлчид шөнө дунд корридорж зогсож байна. Иргэд сонгогчдынхоо дуу хоолой болж, тэдний өмнөөс дотроо мэтгэлцээнээ хийх ёстой гэж боддог.

Ерөнхийлөгчийн оруулсан энэ хуулийг 2 сарын өмнө өргөн бариад, батлуулах боломж байсан. Өглөө 10:00 цагаас хуралдаж болох юмыг өдөржингөө хурлын ирцийг бүрдүүлэхгүй байж байгаад, шөнө дунд хуралдаж байна. Дотроо мэтгэлцэхийн оронд иргэдээ өвлийн хүйтэнд жагсаал, цуглаанд турхирч асуудал үүсгэж байна. 2 сар сошиалаар намын аппаратын удирдлагын захилагаар нэгнийгээ хэлэх хэлэхгүйгээр хэлж байна. Бид хойч ирээдүйгээ ямар орчинд хэн болгож төлөвшүүлж байна? Сэтгэл өвдөж байна. Хүнийг доромжлох захиалгыг өгч залууст хөлс өгч байна.