О.Баасанхүү 2019.01.11 | Vip76.mn

О.Баасанхүү: Жоомоо алах гээд гэрээ шатаана гэдэг шиг юм болов

Өнөөдөр /2019.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулган 02 цаг 15 минутанд эхэлж, Монгол Улын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тулхай хуулийн төлсийг хэлэлцлээ.

О.Баасанхүү: Маргааш чуулгантай учир маргааш батлая. Дараагийн 7 хоног гэх хэрэггүй. Өнөөдөр 4 хүн, цаана нь дахиад 10-аад хүний асуудал ярина. Харин нэр дэвшигч, удахгүй сайд болж магадгүй байгаа Ч.Улаан гуай өөрийнхөө асуудлыг маргааш хэлэлцээд өг гэсэн горимын санал гаргах болов уу гэсэн үгүй байна. Ард түмэн ядарч байна. Яг одоо гэж битгий мугуйл. 2008 оны 7 сарын 01-ний буудуулсан иргэдийн өмгөөлөгч би сууж байна. Тэр үеийн. жагсаал цуглааныг хэн эхэлсэн, хэн турхирсан, хан дарсныг одоог хүртэл хэн ч тогтоогоогүй. 5 хүний амь золиод ард түмэн. Одоогийн жагсаал Засгийн газрын дэмжлэгтэй болохоор Засгийн газар хариуцах ёстой. ЗГХЭГ-ын дарга нь жагсаал дээр явж байна гэсэн. Төрийн хүмүүс гэсэн утгаараа төвшин амгалан байж, хууль бус зүйлсийг нь тогтоож байх ёстой. Жил хүрэхгүй хугацаанд ордноо шатаачихмааргүй байна. Жоомоо алах гээд гэрээ шатаана гэдэг шиг юм болов.