Энхболд.М 2019.01.11 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Л.Энхболдыг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын гишүүн Л.Энхболдыг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн дагуу гишүүн тус бүрээр нь асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд гишүүд "ТҮТГЭЛЗҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ" хэмээн үзлээ. 

Харин одоо УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар "асуудлыг бүрэн шалгаж дуусаж, эцэслэн шийдвэрлэсний дараа буюу суглаж 4 гишүүний асуудлыг хэлэлцэх шаардлагагүй" хэмээн  үзэж "огцруулах шаардлагагүй" хэмээн шийдээд байгаа юм. Мөн Төрийн байгуулалын байнгын хороо,  Хууль зүйн байнгын хороо мөн "Түтгэлзүүлэх шаардлагагүй" хэмээн үзсэн юм.