С.Эрдэнэ 2019.01.11 | Vip76.mn

С.Эрдэнэ: МАН-ынхан эртхэн учраа олооч ээ гэж уриалмаар байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүн буюу Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

Өнөөдрийн үүсээд байгаа асуудал бол Монгол төрийн эмгэнэл. Та нар өнөөдөр ЖДҮ-г зүгээр л зээл гэж яриад байх юм. Мэдээж зүгээр л зээл. Гэхдээ мэдээлэлд ойр давуу талаа ашиглаад, эрх мэдлээ ашиглаад энэ зээлийг давуу эрхээр аваад, цааш нь зээлээ зориулалт бусаар ашиглаад явж байгаа нь хууль бус үйлдэл мөн шүү дээ. Энд би өнөөдөр хэн нэгнийг муулмааргүй байна. Харин зохион байгуулалттай бүлэг гэмт хэргийг өнөөдөр ярих ёстой. Ерөнхий сайд нь өөрөө манлайлаад...сайд нарынх нь тал нь энэ зээлийг авсан байна шүү дээ. 2016 оны та нарын сонгогчдод амалсан амлалт чинь хаана байна. Та нар ард түмний тархийг угаах байдлаар л оршин тогтнож байна. Гараад хар...шатахууны үнэ...долларын ханш..өргөн хэрэглээний барааныхаа үнийг хар...хаана байна та нарын амлалт. Одоо ганцхан жил үлдлээ. 

Одоо бүүр ЖДҮ, 60 тэрбум гэсэн хоёр тал болж хуваагдчихаад...та нар хууль хүчний, төрийн байгууллагуудын ажлыг хийлгээ болилоо ш дээ.