С.Бямбацогт 2019.01.12 | Vip76.mn

С.Бямбацогт: Махны үнийн өсөлтөөс хятадууд л хожиж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

"Туршлагатай хүн учраас хийж чадах байх гэж итгэж байна. Хичээнэ гэж хэлж байгаа нь хангалтгүй санагдаж байна. МАН-д 2016 онд ард түмэнд том  амлалт өгч олонхи болсон. Энэ мөрийн хөтөлбөр Засгийн газрын мөрийн хөтөлбөр болоод явж байгаа. Үүн дотроо таны томилогдож байгаа салбар бол хамгийн чухал жин татах салбар. Та Ерөнхий сайдтайгаа сайн баг болж ажиллаарай" хэмээн хэлсэн юм. 

Мөн тэрээр махны үнэ, ЖДҮС-ийн сангийн зээлийг хэрхэн үр дүнтэй байлгаах вэ? малын эрүүлжүүлэх бодлогын талаар зэрэг салбарын олон асуудлаар асуулт асуусан юм. Түүний асуултад нэр дэвшигч Ч.Улаан хариулла.