Х.Нямбаатар Л.Болд 2019.01.12 | TV5

Хамгийн их хууль ярьж байгаа УИХ-ын дарга хууль бус бүлэгт завсарлага өгсөн

Эрх баригч намд үүссэн талцал дундуур  гүйж орсон УИХ дахь АН бүлэгтэйгээ үлдэх эсэх нь бараг шийдэгдэж байх шиг байна.

Оны өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хөөснөөр УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн хүсэлтээр бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдсэн нь агуулгаараа бол АН-ыг бүлэггүй болгосон. Гэвч АН-ын бүлгийн зүгээс Л.Болд гишүүний намаас болон бүлгээс гарах хүсэлтийг бичиг цаасны асуудал руу хандуулж орхисон нь АН-ыг өнөөдөр бүлэгтэй ч юм шиг хэрнээ бүлэггүй болгочихоод байгаа юм. Үүнийг намаасаа болон бүлгээсээ татгалзсан УИХ-ын гишүүн Л.Болд тайлбарлахдаа, АН сонгогсдынхоо итгэлийг алдсан, дээр нь УИХ-ын даргыг авч үлдэх гэж ядаж завсарлага авдаг кноп нь байхын тулд хууль бусаар өөрийнх нь нэрийг ашиглан бүлэгтэй мэт аашилж байна гэсэн юм.