Даваасүрэн.Ц 2019.01.14 | Vip76.mn

Ц.Даваасүрэн: 2019 оныг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарлалаа

Ц.Даваасүрэн: 2019 оныг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарлалаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласан талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр: "Дэлхий нийтээрээ ухаалаг системийг ашиглан асуулдлыг шийддэг болж байна. Бид ч технологийн дэвшлийг салбартаа нэвтрүүлэх ёстой. Ингэснээр салбарын системийн найдвартай үйл ажиллагаа дээшилнэ. Дэлхий нийтийн ашиглаж байгаа дэвшилтэт арга, технологийг энэ жилээс нэвтрүүлнэ.

Үүрэг бүхий нэгжийг деспитчерийн үндэсний төвд бий болгож байна.

Энэ чиглэлээр хамгийн өндөр технологийн шийдлийг боловсруулдаг, өндөр түвшний мэргэшсэн хамт олныг энэ бүтцэд бий болгоно. Үүнд сайн програмистууд, техникийн шийдэл гаргадаг инженерүүд оруулна. Бусад улс оронд ашиглаж буй хамгийн боломжтой, амьдралаар батлагдсан туршлагуудыг эрчим хүчний системд нэвтрүүлнэ.

Энэ жил бидний хувьд эрчим хүчний системээ ухаалаг болгох ажлууд хийгдэнэ. Энэ хүрээнд манай салбарын бүх байгууллагууд оролцоно. Шугам сүлжээ, станц дээр ч мөн адил. Өнгөрсөн жил станц дээр асуудал гарсныг та бүхэн мэдэж байгаа. Мэдрэх төхөөрөмж тавьчихвал үүнийг урьдчилж мэдээлдэг болно гэсэн үг. Хүний хэмжиж болдог бүх зүйлийг мэдрэх техөөрөмжийн тусламжтайгаар мэдээллийг нь авна. Аваар саатал эрс багасна.

Тухайлбал ОХУ-тай хамтраад шинэчлэгдэж буй турбин генераторууд анхны мэдрэх төхөөрөмжүүдийг бий болгох чиглэлээр ажиллахаат төлөвлөж байна. Дамжуулах, түгээх сүлжээнүүддээ ч энэ системүүдийг нэвтрүүлж эхэлнэ.

Хөрөнгө мөнгөний хувьд бид компанийн төлөөлөн удирдах зөвлөлүүдэд тодорхой чиглэл өгссөн. Та бүхэн өөрийнхөө байгууллагын хүрээнд гаргаж болох шийдлийн хүрээнд тодорхой хөрөнгө санхүүг төлөвлө гэсэн чиглэл өгсөн. Одоогийн байдлаар шаардагдах хөрөнгийн хэмжээ гараагүй байна. Ажил хийгдээд эхлэхээр тодорхой болно. Жишээлбэл, хүлэмжийн хийн ялгаралын асуудал дээр станцуудад байгаа зуухнууд дээр дэвшилтэт төхөөрөмжүүдийн тавина. Ингэснээр гарч байгаа хорт хийн ялгарлыг бууруулах арга хэмжээнүүдийг авна. Найдвартай ажиллагаа сайжрахын хажуугаар хүлэмжийн хийнд тавигдаж байгаа хяналт нь сайжирна.

Мөн тэрээр агаарын бохирдлыг бууруулах хүрээнд салбараас ирэх жил ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл өглөө. 

"Манай салбарын хүрээнд агаарын бохирдлын чиглэлээр 2 ажил хийж байна. Нэгдзүгээрт, Нийслэл хотын 42 мянган айл өрхөд 4 кВт-ын халаагуур залгах болмжийг бүрдүүлж байна. Хоёрдугаарт, түлшний асуудал манай яамны харъяанд байдаг. Энэ хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Эхний ээлжинд жилдээ 250 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтанд орсон. Үүнийг 600 мянган тонн шахмал түлшийг жилд нийлүүлэх хүчин чадалтай болгохын тулд 2, 3 шугамаар өргөтгөх ажлыг ойрын хугацаанд хийнэ. Өөрөөр хэлбэл, эхний хагас жилдээ багтааж, хүчин чадлыг шахмал түлшний үйлдвэрт бий болгоно. Ирэх оны өвөл Нийслэлийн гэр хорооллын айлуудад шаардлагатай байгаа шахмал түлшнийг нийлүүлж эхэлнэ. Шаардлагаатй нөөцийг бүрдүүлсэн байна гэсэн үг".