МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2019.01.10

МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Өнөөдөр ММНБИ, МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтран ажиллах санамж бичигт МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр, ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны зорилго нь нягтлан бодох бүртгэл, аудитын холбогдох стандарт, арга зүйг боловсруулах, судалгаа хийх зэргээр бүртгэл, аудитын үйл ажиллагааг төлөвшүүлж, өнөөгийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна. 
 Талууд хамтын ажиллагааны хүрээнд НББ, аудитын хуулийн өөрчлөлттэй холбоотой ажлын багт профессор багш нарыг оролцуулах, хамтарсан сургалт зохион байгуулах, судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, ном, сурах бичиг, гарын авлага бичих, аргачлал боловсруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ.