Улаан.Ч Сарангэрэл.Д 2019.01.15 | Gogo.mn

Таван аймагт зайн оношилгооны иж бүрэн тоноглолтой автомашиныг хүлээлгэн өглөө

Таван аймагт зайн оношилгооны иж бүрэн тоноглолтой автомашиныг хүлээлгэн өглөө

Эрүүл мэндийн яамнаас зайн оношилгооны иж бүрэн тоноглолтой явуулын эмнэлгийн тусламжийн таван автомашиныг Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Булган аймгуудын нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өглөө.

Автомашинууд нь зөөврийн компьютер, шээсний анализатор, дуран, цахилгаан чагнуур, цусан дахь сахар хэмжигч төхөөрөмж, оношилгооны дэлгэц бүхий иж бүрэн тоноглолтойгоороо давуу талтай.

Мөн интернетэд холбогдон ямар ч газраас аймгийн төв болон Улаанбаатар хотын нарийн мэргэжлийн төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг, Үндэсний оношилгоо, эмчилгээний төвтэй холбогдон өвчтний биеийн байдал, шинжилгээний үзүүлэлтүүдийг газар дээрээс нь шууд дамжуулах юм байна.

Хөдөө орон нутаг, алслагдсан сум, суурин газарт амьдарч байгаа нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэд оршин суугаа газраасаа шууд нарийн мэргэжлийн эмчийн тусламж, зөвлөгөөг зайн оношилгоогоор авах боломж бүрдэж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.