Л.Оюун-Эрдэнэ Л.Болд 2019.01.15 | TV5

УИХ-ын даргыг огцрохыг шаардсан жагсаал долоо хоног хойшиллоо

УИХ- ын даргыг огцохыг шаардсан тайван жагсаал хоёр удаа болсон. Жагсаал зохион байгуулагч гишүүдийн зүгээс УИХ ын даргыг огцрох хүртэл долоо хоног бүрийн пүрэв гарагт төв талбайд тайван жагсаал зохион байгуулна гэж мэдэгдээд байсан.

Тэгвэл энэ пүрэв гарагт зохион байгуулахаар төлөвлөөд байсан жагсаалыг долоо хоног хойшлуулахаар болжээ. Учир нь МУ- ын ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ- ын даргыг гишүүдийн олонхиор огцруулж болох хуулийн төслийг энэ долоо хоногт багтан хэлэлцэн батлахаар төлөвлөжээ.