Даваасүрэн.Ц 2019.01.15 | МҮОНТВ

2019 оныг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарлалаа

Монголын Мэдээ телевиз Онцлох зочны ярилцлагаар Эрчим хүчний яамнаас өнөөдөр 2019 оны Ухаалаг эрчим хүчний жил болгон зарласнаа албан ёсоор хэвлэл мэдээлэл болон олон нийтэд танилцуулсан. Энэ тухай Монгол улсын их хурлын гишүүн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

Тэрээр: "Дэлхий нийтээрээ ухаалаг системийг ашиглан асуулдлыг шийддэг болж байна. Бид ч технологийн дэвшлийг салбартаа нэвтрүүлэх ёстой. Ингэснээр салбарын системийн найдвартай үйл ажиллагаа дээшилнэ. Дэлхий нийтийн ашиглаж байгаа дэвшилтэт арга, технологийг энэ жилээс нэвтрүүлнэ.