Ц.Даваасүрэн 2019.01.15 | Star TV

Энэ оноос "Оюу Толгой"-н Эрчим хүчний хангамжийн тодорхой хэсгийг дотоодоосоо хангаж эхэлнэ

Монгол Улсын Эрчим хүчний яам болон “Оюу толгой” ХХК  Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж ашиглалтад оруулах “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна.