Л.Болд: М.Энхболд тарчихсан бүлгийг өөрийнхөө хэрэгсэл болгож байна
2019.01.16

Л.Болд: М.Энхболд тарчихсан бүлгийг өөрийнхөө хэрэгсэл болгож байна

Өдрийн сонин /2019.10.15/, Сэтгүүлч Э.ЯНЖМАА

УИX-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Хэдэн сар хуралдаагүй чуулган Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу хуралдаж Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг хэлэлцлээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдаж жагсаал тэмцлийг үймээн самуун болгохоос сэргийлж зөвлөмж гаргасан. Энэ тал дээр та тайлбар хэлэхгүй юу. Үнэхээр долдугаар сарын 1 дахин давтагдах нөхцөл байдал үүссэн байсан уу?

-Эд нарын яриад байгаа ард түмнийг худалдаж аваад, сошиалыг ч мөн худалдаж авсан гэдэг худлаа. Тэгээд бид “Та хариугаа өгнө үү" гэж нэхсэн. Тэгсэн "Одоо авч хэлцдэггүй, өвлийн пальтотой ирсэн, хүний тоо цөөн байна гэсэн. Тэгэхээр бид нэгдүгээр сарын 10-нд дахин талбай дээр цуглараад хариугаа авахаар болсон. Гэтэл бас л хариугаа өгдөггүй ээ. Хоёр, гурав дахин их хүн цуглалаа. Өвлийн хувцастайгаа ч гэсэн 60,70 мянган хүн байсан. Ард түмний бухимдал дээд цэгтээ тулсан. Тэгээд Их хурлын дарга ордонд биднийг урьж уулзсан. Биднийг ордон руу ирэхэд олон мянган хүн дагаж, хаалганд тулж ирсэн. Тэр олон нийт нэлээд аюултай байдалд хүрсэн. Төрийн ордныг бүслээд дайралт үүссэн бол яах вэ. Хэрвээ ингээд иргэдийн хооронд мөргөлдөөн болсон бол аюултай нөхцөл үүсэх байсан. Бид аргагүйн эрхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийл-өгч*гд хандаж үндэсний аюулгүй байдлын талаар хуралдаж өгөөч ээ гэж хүсэлт тавьсан.

Өмнө нь  долдугаар сарын 1-нд ямар аймшигтай зүйл боллоо. Тэгээд бид талбай дээр буцаж очоод “Энэ хүн огцрохгүй юм байна. Харин Үндэсний аюулгүйн зөвлөл зөвлөмж гаргажээ. Үүний дагуу УИХ өнөөдөртөө багтаад хууль гаргана” гэдгийг жагсагчдад хэлж хүмүүсийг тайвшруулсан. Одоо иргэд бүгд хүлээлтэнд байгаа. Их хурал урьд шөнө хуулиа гаргаагүй л дээ. Ард түмнээ хулхидаж л байгаа юм. Одоогоор тодорхой хариу гарсан зүйл алга л байна. Ирэх долоо хоногийн пүрэв гаригт хуралдаан болно. Талбай дээр 40 гэр босгочихсон байгаа. Цаашаагаа 200-гаад гэр босгоно. 100 гаруй байгууллага бидэнтэй нэгдсэн. Ингээд бүгдээрээ хамтын хүчээр зүтгэж байна.

-Ирэх долоо хоногоос УИХ-ын даргын асуудал шийдэгдэх болов уу гэж олон нийт харж байна. Ямар ч байсан энэ асуудлыг нэг тийш болтол тэмцлээ үргэлжлүүлнэ гэсэн үг үү?

-Тийм. Одоо бид тэмцэж буй хүмүүсээ хянаж чадахгүй байна. Бид нөхцөл байдлын хяналтаа алдчихаад байгаа юм. Бид зохион байгуулж тайвнаар жагссан. Гэр барьж тэмцэж байгаа хүмүүс өөрсдийн сайн дурын үндсэн дээрявжбайгаа. Цаашаа ямар тэмцлийн хэлбэрт шилжихийг мэдэхгүй. Өлсгөлөн зарлаж буй 300 гаруй хүн байна. Ийм олон хүн өлсгөлөн зарласан түүх Монголд байтугай дэлхийд байхгүй.

-УИХ-ын даргатай жагсагчдын төлөөлөл уулзахад болсон процессыг тайлбарлахгүй юу. Та бүхний болон УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон нарын мэдэгдэл хоорондоо зөрүүтэй байгаа шүү дээ. УИХ-ын дарга руу дайрсан зүйл бий юу?

-Өнгөрсөн сарын 27-нд УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Энэ удаа УИХ-ын дарга уулзахаар дуудахад жагсагчдын төлөөлөл хамт орно гэсэн. 100 гаруй байгууллагын хамгийн идэвхтэй дөрвөн төлөөлөл хамт орсон. Тэгсэн УИХ-ын дарга огцорно, огцрохгүйгээ хэлэх байтал ажлынхаа тайланг тавиад, олон хуудас юм уншаад эхэлсэн. Тэгэхээр тэр жагсагчид чинь бухимдана биз дээ.

Тэгсэн бас үүн дээр хуудасны тоо яригдаад байгаа юм. Би нэг л олон хуудас харагдахаар нь аманд ороод 30 хуудас материал гэж хэлсэн.

Ямар ч байсан ажлын тайлан яриад байсан. Жагсагчдаас нэг байгууллагын тэргүүн залуу бухимдаж үсэрч боссон. Энэ үйлдлийг нь УИХ-ын даргыг бариад авах нь гэж бодсон уу хамгаалагчид нь хамгаалалтад аваад даргыг аваад гарсан.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн жагсагчдыг хамгаалж “Та хамгаалалтаараа далайлгаж иргэдэд бүдүүлэг ханддаг нь яаж байгаа юм бэ. Энэ хүн бухимдлаа илэрхийлээ биз” гэсэн.

Тэгсэн Л.Оюун-Эрдэнэтэй хамгаалалтынхан зүй бус харьцсан. Тэгээд Их хурлын дарга гараад явсан. Бид ч хариу ойлгомжтой гэж үзсэн. Тэр хариунаас шууд талбай дээр очсон бол бослого гарах байсан. Галаар тоглосон хэрэг.

Тэгээд бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ерөнхийлөгчид хандсан. Үүний үр дүнд гарц гаргасан. УИХ-ын гишүүд анх удаа цуглаан, жагсаал хийж байна. Маш том үүрэг хариуцлага хүлээж байна. Бид үүнийг хэзээ ч үймээн болгож болохгүй. Аймшигтай зүйл болох нөхцөл байсан. Сөрөг хүчний санаархлыг бид дарж чадсан. Сайхан тайван жагсаал боллоо. Монголчууд бүгд нэгдлээ. Гэхдээ цааш-даа гүрийгээд чуулганаа хуралдуулахгүй бол хэцүү. Чуулганаа гацааж гацааж харанхуй шөнө хуралдсан болоод тарчихсан бүлэгт завсарлага өгсөн. Үнэхээр энэ Их хурлыг тоглоом болгож байна.

-Тарчихсан бүлэг гэж та хэллээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга тараагүй гээд байгаа. Харин та бүлгээсээ гарсан гэх юм. Үүнийг тодорхой болгож уншигчдад тайлбар өгөхгүй юу?

-Намд элсэх, намын гишүүн байх эрхтэй. Тэр иргэн бичгээр ч бай, амаар ч бай үзэл бодлоо илэрхийлсэн бол тэнд хэн ч халдаж чадахгүй. Таны бие бол таны эрх. Таны биед ямар нэгэн байдлаар халдсан бол гэмт хэрэг. Үүнтэй адил эрх юм. Би сар гаруйн өмнө бичиг өгсөн. Миний эрхэд халдсан учраас гарахаар шийдсэн. УИХ-ын гишүүн миний нэр дэвших эрхийг хасч төрийн хуулийг зөрчсөн. УИХ-ын гишүүн ард түмнээс авсан эрхээ хэрэгжүүлсний төлөө миний эрхийг хассан. Тэгвэл сонгуулиар намаа сонгодог болъё л доо.

Ард түмэн мандатаа яагаад тэр  хүнд өгдөг юм. Ганцхан Их хурлын даргыг огцруулахгүй байхын төлөө АН зүгээр нэг хэрэгсэл болохыг би эсэргүүцэж байна. Ийм хэрэгсэл болох бүлэг хэрэггүй. АН ийм хувь заяагаар явах гай тариагүй. Өшөө олон нүгэл хийхээс өмнө надад шийтгэл хүлээлгээд би намаасаа гарсан. Тэгэхэд М.Энхболд байхгүй бүлгийг өөртөө ашиглаад мэдэгдэл хийлгээд, хөдөлгөөн өрнүүлээд, завсарлага авахуулж байна.

АН-ын гишүүдийг ашиглаж хэд хоног албан тушаалтайгаа зууралдах хэрэгсэл болгож байна. Энэ нь  надад гутамшигтай байна. Намайг гар гэж миний эрхэд халдсан. Сонгогчид маань нам сонгоогүй гэсэн. Тиймээс тайлангаа тавь, дахин нэр дэвш гэж надад хэлсэн. Би үүний дагуу намын шийтгэлийг хүлээн авч намаасаа гарсан. Намын шийдвэрийг дагаад гарсан байхад манайд байгаа гэж загнаад байгаа. Миний өгсөн бичгүүдийг дээш нь дамжуулахгүй байгаа. Жишээ нь, хүнийг буудаж алчихаад энэ хүн иргэний бүртгэлд байгаа учраас амьд хүн гэж байгаатай адил зүйл юм.

-Та Ж.Мөнхбаяр, Н.Номтойбаяр нарын гишүүдийг жагсаалыг үймээн самуун болгох зорилготой байгаа гэж жагсаалын өдөр мэдэгдсэн. Г этэл Ж.Мөнхбат гишүүн таныг мөнгө төгрөг идсэн уусан гэж мэдэгдээд байна. Үнэхээр ийм зүйл байгаа юм уу?

-Н.Номтойбаяр гишүүнийг гүтгэе гэж мэдэгдэл хийгээгүй. Т эр хоёр гишүүнийг гудамжинд хүмүүс цуглуулаад явж байна гээгүй. Аюулгүй байдылын асуудлаар бүх талаас мэдээлэл авсан. Жагсаалыг үймүүлэх гэсэн 200 гаруй оролдлогыг таслан зогсоосон. Тодорхой хүмүүсийн нэрээр төлөөний хүмүүс өдөөн хатгах үйлдэл хийх гэж байна гэсэн мэдээлэл ирсэн. 1990 онд яг тэгж байсан юм. Энэ дунд тэр хүмүүсийн нэрявжбайсан. Тэр хүмүүс өөрсдийгөө шалгуулж болно. Бүх юм тогтоогдоно. Үүн дээр асуудал байхгүй. Энэ тэмцлийг эхлүүлсэн цагаас хойш намайг оффшорчин болголоо. Намайг Хөгжлийн банкнаас олон тэрбумын зээл авсан гэж ярьсан. Ийм юм байхгүй. Ж.Мөнхбат өөрөө Хэрэг эрхлэхийн дарга байхдаа Хөгжлийн банкны бүх хүнийг өөрөө тавьсан юм билээ. Тэгээд тэндээс нь зориуд мушгин гуйвуулсан мэдээлэлөгөөбиз. Мань эрийн тавьсан хүмүүс хууль бусаар юм хийсэн байвал шалгуулаач ээ. Би шалгуулахад бэлэн. Зэвсгийн наймаа гэж намайг баахан гүтгэсэн. Нотлогдохгүй жил гаруй өнгөрлөө.