Эрчим хүчний салбарын 2018 оны жилийн эцсийн хэрэгжилтийн тайланг сонсов
2019.01.16

Эрчим хүчний салбарын 2018 оны жилийн эцсийн хэрэгжилтийн тайланг сонсов

Эрчим хүчний сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр боллоо. 

Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Сайдын зөвлөлийн гишүүд – Сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжав нар оролцов. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, арга хэмжээний “2018 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн”, “Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2018 оны жилийн эцсийн биелэлтэд  хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн”гэсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцсэн юм.

Асуудлыг хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Б.Ариундэлгэр, Ч.Мөнхпүрэв, Б.Алтантунгалаг нар танилцуулсан. Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар сайдын зөвлөлийн гишүүд асуулт асууж, саналаа нэгтгэсэн юм.

Энэ удаагийн хуралдаанаас дээрх асуудлуудыг хугацаанд нь холбогдох байгууллагуудад тайлагнах мөн эрчимжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг анхаарч ажиллахыг холбогдох газар хэлтсийн дарга нарт үүрэг болгов.