2019.01.17

Д.Сумъяабазар: Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.01.17/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн зүгээс горимын санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:

“Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас түр хойшлуулах саналтай байна. Засгийн газрын хуралдаанаар хуульд оруулах өөрчлөлттэй холбоотой хэлэлцэх хэд хэдэн чухал асуудал байгаа учраас түр хойшлуулж өгөх санал гаргаж байна.“

Уул уурхайн сайд Д.Сумъяабазарын гаргасан дээрх горимын саналын дагуу санал хураалт явуулж хэлэлцэх асуудлын дарааллаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хойшлууллаа.