Батзандан.Ж 2019.01.17 | Vip76.mn

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

2019 оны 01 сарын 04-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслөөр УИХ-ын даргыг гишүүдийн олонх нь огцруулдаг байх хуулийн зохицуулалтыг тусгасан юм. 

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцууллаа. 

Одоо УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асуусны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллын дагуу санал хураалт явууллаа. 

Үүний дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүлэв. ТББХ өнөөдөр 18:00 цагаас хуулийн төслийг хэлэлцэх юм байна.