М.Билэгт 2019.01.17 | Vip76.mn

М.Билэгт: Газрын баялгийн ашгаа иргэддээ хүртээх арга бол АМНАТ юм.

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.01.17/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн зүгээс горимын санал хэллээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар татаж авах хэрэгтэй байна. Монгол Улсын Ерөнхихйлөгч, Засгийн газар, УИХ-ын аль нь тэр газрын хэвлийн баялгийг ард иргэддээ тэгш хүртээхийн төлөө ажиллаж байна. Гэтэл АМНАТ 2014 оноос 2,5% болгосон. Үүнийг л сунгах гээд байх юм.

МАН-ын бүлэг энэ асуудлыг 5 жилээр сунгахыг дэмжихгүй байгаа. Ард иргэддээ ашигт малтмалын хувийг тэгш хүртээх ганц боломж нь татвараа авах юм.

Алт олборлогчдийн холбооны ерөнхийлөгч хэлэхдээ 850 сая ам.долларын валютын нөөц бүрдүүлсэн гэж мэдэгдсэн. Байгалийг ихээр сүйтгэчихээд татвартаа 2,5%-ийг энэ их ашгаасаа төлж байна. Нэг үгээр хэлбэл 2,5 их наядын олборлолт хийчихээд татварт 50 тэрбумыг төлж байна. Тиймээс энэ хуулийг татаж авах нь зүйтэй гэж үзэж байна.”