О.Баасанхүү 2019.01.17 | Vip76.mn

О.Баасанхүү: Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд явах нь зүйтэй

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.01.17/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн зүгээс горимын санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хуваарийнхаа дагуу хэлэлцээд явах нь зүйтэй. Хуулийн үйлчлэх хугацаа дууссан, Эрх зүйн зохицуулалтгүй байгаа энэ үед яаралтай батлаад явсан нь зөв.

Тэрнээс биш хэн нэгэнтэйгээ ярьж тохироогүй байна. Тиймээс хойшлуулж өгөөч гэдэг асуудал Дэгийн тухай хуулиараа ч байж болохгүй. Албан ёсоор Уул уурхайн сайд бичиг өгөөд хуулиа татаж авах уу гэдгээ шийдэх ёстой. Одоо байгаа АМНАТ-ын татварыг нь сунгаад л явах ёстой. Хуулиараа хэлэлцээд эхэлсэн хуулийг хэлэлцэхгүй байя гэж болохгүй. Харин хэлэлцэх асуудлын дарааллаас хойшлуулж болно.”