О.Баасанхүү 2019.01.17 | Vip76.mn

О.Баасанхүү: УИХ-ын даргын асуудал таалагдах, таалагдахгүйн асуудал биш

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

2019 оны 01 сарын 04-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслөөр УИХ-ын даргыг гишүүдийн олонх нь огцруулдаг байх хуулийн зохицуулалтыг тусгасан юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Сонирхолтой үйл явдал болж байна. Өмнө нь энэ явдал манай намд ч тохиолдож байсан. МАХН эвсэл болж УИХ-д 11 суудал авсан. Тэр үед МАХН-ын дэд дарга нь намынхаа даргад таалагддаггүй. Дэд дарга Л.Цог гэж хүн байсан. Түүнийг яаж зайлуулах вэ гэж олон янзаар л үзэж байсан. Нөгөө хүн нь хуульч хүн байсан учраас асуудал дарагдсан. Тэр үед УИХ-ын дарга ба дэд даргын талаар хуулийн үндэслэлүүд судалж үзсэн.

Энэ байдал том зургаараа МАН-д одоо үүсээд байна. МАН-ын даргынхаа үгэнд орохгүй явсаар байгаад төрийн эрх мэдэл гэсэн зодоон боллоо. Эцэст нь хэлэхэд та 40 хүнд таалагдаж чадах чадахгүйн асуудал байна. Ингэхийн тулд заавал хуулийн үндэслэл байх албагүй ч байж магад. Хуулийн үг үсэг зарчимруугаа орж, зарчим нь мөн бол үнэн болоод явдаг.

Одоо байгаа зарчмаар чөлөөлөх боломжгүй. Огцруулах гэдэг нэр томъёо оруулаад хуулийн байгууллагаар шалгаад буруутай буруугүйг нь олох хэрэгтэй байх. Тиймээс хуулийн, зарчмын үүднээс энэ заалт урт настай биш.

Таалагдахгүй байгаа нь ямар зовлонтой юм. Таалахгүй байгаа нь ямар хэцүү юм. Уг нь нам дотроо ойлголцоод явах ёстой байсан ч танайхан чадсангүй. Хэрээс хэтэрлээ. Оронд нь хэн томилогдох вэ гэдэг үгийг ч хэлсэн. Үүнийг хэлмээр байна.”