О.Баасанхүү 2019.01.17 | Vip76.mn

О.Баасанхүү: Парламентын дархлаа гэж даргын дархлааг яриагүй

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

2019 оны 01 сарын 04-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслөөр УИХ-ын даргыг гишүүдийн олонх нь огцруулдаг байх хуулийн зохицуулалтыг тусгасан юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Би хуульч хүн. Би өмөөрөгч биш өмгөөлөгч байсан. Шоронд ороод зандалчлагч гэж гүтгэгдээд явж байсныг чинь сонинд ярилцлага өгөөд өмөөрч байсан. Тиймээс үг хэлэх эрхийг минь бүү хасаарай. Би 3 хоног бүлгийн дарга хийж үзсэн. Бүлгийн дарга боллоо гэдгийг мэдээд Ч.Улаан сайд гэх мэт хүмүүс нам намруу тарж зугтаагаад явсан.

УИХ-ын даргад бүлгийн дарга бичиг өгөх ёстой. Гэтэл бичиг өгөөгүй байхад УИХ-ын дарга нь З.Энхболд байсан. Тэрээр уншчихсан юм. Тэндз эмзэглэсэн зүйл юу вэ гэвэл бүлэгт ажиллаж байсан залуучууд цалингаа бүтэн авч чадахгүй байдал үүссэн. Одоо том зургаараа МАН-д харагдаж байна.

Энд 3 арга зам байна. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах, тодорхой хуульд өөрчлөлт оруулах, эсвэл УИХ-ын тараа. Тодорхой хуульд өөрчлөлт оруулах замыг сонгож. Ингэж байгаа бол сайн зүйл хийгээч ээ. Ц.Нямдорж гуай дараагийн УИХ-ын дарга болно гэж явж байна гэсэн. Хууль зүйн сайд 6 удаа болчоод юу ч хийгээгүй хүн дарга болоод МАНАН бүлэглэлийг тарааж чадахгүй.

Миний санал бол өөрөө өргөдөлөө өгөөд болих нь зүйтэй. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар УИХ-ын гишүүн биш. Тиймээс УИХ-ын дэгийн тухай хуульд хүчээр нөлөөлөх гэж оролдох хэрэггүй. Парламентын дархлаа гэдэг нь даргын дархлааг яриагүй. Гагцхүү хуульд үндэслэх ёстой. Олонхи нь нэгнийгээ барьж идэх муухай. Соёлтой нийгэмд цөөнх нь Спийкер хийгээд явдаг юм.”