Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ
2019.01.17

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан тогтоол гарсантай холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар заалтад заасны дагуу Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Сонгуулийн тухай хуулийн 125-р зүйлийн 125.5 дахь хэсэг, 154-р зүйлийн 154.4-т заасан төрийн албан хаагч нь УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвших бол ээлжит бус дахин сонгууль товлон зарласан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор хүсэлтээ гаргаж, энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна гэсэн өөрчлөлт оруулсан хуулийн төслийг боловсруулжээ.