О.Баасанхүү 2019.01.17 | Vip76.mn

О.Баасанхүү: Та нарын энэ шившигт үйлдлийг хараад би ичиж байна

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

2019 оны 01 сарын 04-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслөөр УИХ-ын даргыг гишүүдийн олонх нь огцруулдаг байх хуулийн зохицуулалтыг тусгасан юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“40 буюу түүнээс дээш олонхи нь даргын асуудлаа оруулж ирвэл нам нь даргаа тавьлаа, Ерөнхий сайдаа мөн намын даргаа томилсон гээд олонхи ажлаа хийх багаа бүрдүүллээ гэж хүлээж байсан. Гэтэл одоо 2 нэг засгийн газраа огцруулаад, дараагийнхийг нь огцруулах санал гаргаад, одоо УИХ-ын дарга нь таалагдахгүй байна гээд огцруулах тухай ярьж байгаа нь асуудал буруу нь МАН-д байна.

Төрийн алба тоглоом биш. Тиймээс би хувь хүний хувьд одоогийн 65-ын эрхэлж байгаа асуудлыг бид зоргоор нь хүслээр нь яваад байна. Ард түмэндээ хандсан эрх мэдлээ хэрэгжүүлмээр байна. Утаа, орон сууц, зээл гэх мэтийг яриад суусан бол дээр байлаа. Харамсалтай нь нэг хүнийг солиод сайхан болно гэсэн бас л худлаа. Албан тушаалын хэнээрхэл та нарт байгаа нь миний зэвүүг хүргээд байна.

Би бол МАХН-ын дарга Н.Энхбаяртай хэрэлдээгүй, мууг нь үзээгүй. Харин та нар 60 тэрбумаар бүгд л хүнээ томилсон. Шалгая гэхээр хэн нь ч хөдлөхгүй байна. Би хүн биш Бурханд шүтэж явдаг. Та нарын энэ шившигтэй үйлдлийг хараад ичээд байна. Бүх юм шүүгдэнэ. Нууц бүхэн ил болно.”