О.Баасанхүү 2019.01.17 | Vip76.mn

О.Баасанхүү: ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах түр хороо бусад санг ч шалгах ёстой

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нарын өргөн мэдүүлсэн ЖДҮХС-тай холбоотой асуудлын шалгах түр хороо байгуулах төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Энэ түр хорооны үр дүн юу вэ? Зөвхөн ЖДҮХС биш бүх сангийн шалгамаар байна. Тодорхой гэмт хэргээр байнгын болон дэд хороо асуулга тавьж ярих боломжгүй. ЖДҮХС-ийн зээл авч зориулалтын бусаар ашигласан нь гэмт хэрэг. Энэ түр хороо яг ямар хүрээнд ажиллах юм бэ? Дэд хорооноос ялгаа юу байна вэ?

Саяхан хэвлэл мэдээллээр ЖДҮХС-аас зээл авсан гэх 20 орчим гишүүний нэрийг хууль хяналтын байгууллагаас УИХ-д ирүүлсэн гэсэн байна. ЭНэ үнэн үү? Өмнө нь бүрэн эрх нь яригдсан 4 гишүүн бол хууль хяналтын байгууллаганыханы асуултанд хариулахгүй, дуудсан цагт ирэхгүй хэцүү байна гэж хэлж байсан.

Одоо үлдсэн ЖДҮХС-аас зээл авсан гишүүд бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулсан ч чадах хүмүүс үлдсэн гэж би бодож байна. Тиймээс УИХ тарах нөхцөл байдал үүсэх учраас түр хороо тогтоол гаргах уу?”

Түүний асуултанд Н.Номтойбаяр гишүүн хариуллаа.