Ц.Цогзолмаа 2019.01.17 | Vip76.mn

Ц.Цогзолмаа: ЖДҮХС-ийн мэдээллийг ил тод, нээлттэй болгох шаардлагатай

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нарын өргөн мэдүүлсэн ЖДҮХС-тай холбоотой асуудлын шалгах түр хороо байгуулах төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

“21-р зуунд нээлттэй нийгэмд амьдарч байна. Иргэд мэдээллийг амархан, хаанаас ч авч чаддаг болсон. Цаашид энэ санг хэрхэн шилэн болгож, нээлттэй болгох вэ? ЖДҮХС-аас хэн ямар зээл авсан бэ? гэдгийг хүссэн иргэн мэдэж чаддаг хэмжээнд нээлттэй болгох боломжтой юу? Мөн Засгийн газрын бусад сангуудыг ч шалгах зорилго байгаа юу?”

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хариуллаа.