Н.Амарзаяа 2019.01.17 | Vip76.mn

Н.Амарзаяа: Төсвийн хөрөнгө оруулалтын зарцуулалтад хяналт тавих нэгжийг бий болгох хэрэгтэй

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нарын өргөн мэдүүлсэн ЖДҮХС-тай холбоотой асуудлын шалгах түр хороо байгуулах төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

“ЖДҮХС-тай холбоотой энэ асуудал УИХ-ын бүтцийн байгууллагын түвшинд анхаарч ажиллах асуудал мөн. Төсвийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Төсвийн байнгын хороо нь гол 6 чиг үүрэгтэй. Үүний нэг нь баталсан төсвийнхөө хүрээнд биелэлтийг шалгах ёстой ч үүнийгээ сайн хэрэгжүүлж чадаагүй учраас энэ асуудал үүссэн гэж үзэж байна.

Төсвийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барьсан. Хараахан хэлэлцэгдэж эхлээгүй байна. Энэ хуулийг баталвал төсвийн байнгын хорооны дэргэд хяналт шалгалт хийх нэгж байж төсвийн хөрөнгө оруулалтын зарцуулалтыг хянах эрх үүрэг бий болно. Тиймээс энэ хуулийг дэмжиж өгөхийг хүсэж байна.”