Чинзориг.С 2019.01.17 | Eagle ТВ

Төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, ангилал зэрэглэлийг шинэчлэх, нийгмийн даатгалын сангаас болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг багц асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

С.Чинзориг: Засгийн газар 2019 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 267 тэрбум төгрөгний эх үүсвэрийг улсын төсөвт тусгуулсан. МҮЭХ, ажиллагч эздийн холбоодтой “2019 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх эх үүсвэр 267 тэрбум төгрөг тусгуулна. 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлнэ" гэсэн нэмэлт хэлэлцээр байгуулсан. Энэ байдалтай уялдуулаад төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэрүүд гаргаж байна.