2019.01.17

М.Билэгт: ЖДҮХС-д хяналт шалгалт хийсний дараа зээлийн журмыг өөрчлөх хэрэгтэй

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нарын өргөн мэдүүлсэн ЖДҮХС-тай холбоотой асуудлын шалгах түр хороо байгуулах төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“ЖДҮХС-ийн зээл жинхэнэ эзэндээ очдоггүй байсан нь ил болсон. Энэ сайн хэрэг. Энэ сангийн зорилго нь иргэдээ ажилтай орлоготой байлгах төрийн дэмжлэг болох нэнэ хөнгөлөлттэй зээл байдаг. Нөхцөл байдал ийм болсон учраас бид зээл олгох журмыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Монголын залуучууд гадаадруу л гарч ажил хийе гэж виз хөөцөлдөж байна.

Үнэндээ тэд хамгийн хүнд нөхцөлд ажил хийж байна. Гэхдээ цалин өндөр авч байна. Учир нь эх орондоо ажиллая гээд ч санхүүгийн боломж алга байна. Тиймээс эдгээр залуусдаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд энэ түр хороог ч дэмжиж баайгуулах ёстой.

Гол нь энэ түр хороо ЖДҮХС-д хяналт шалгалт хийсний дараа журмыг нь сайжруулж, өөрчлөөд зөв гольдрилд нь оруулах ёстой юм.”

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хариууллаа.