Ж.Ганбаатар 2019.01.17 | Vip76.mn

Ж.Ганбаатар: ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах түр хороо байгуулахыг дэмжихгүй.

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нарын өргөн мэдүүлсэн ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах түр хороо байгуулах төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

“ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих дэд хороо маш сайн ажиллаж, салбарын хуулиа хуулийн дагуу боловсруулаад хэлэлцүүлээд явж байгаа. Одоо энэ ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах түр хороо байгуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Дэд хороо байгаа учраас энэ асуудлаа санал оруулаад хэрэгжүүлэхийг нь манай дэд хороо хийгээд явах ёстой. Эсвэл манай дэд хороог татан буулга. Эдийн засгийн байнгын хороогоор энэ асуудлаа хэлэлцүүл, дэд хороо ч санал оруулья.

Нэгэнт ЖДҮҮ-ний тухай хууь УИХ-аар хэлэлцэгдээд явж байгаа энэ үед энэ түр хорооны чиг үүрэг давхар орсон байгаа учраас түр хороо байгуулах шаардлагагүй гэж үзэж байна.”