Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай хэлэлцлээ
2019.01.17

Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай хэлэлцлээ

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав.

Төрийн албан тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс 2018 оны 11 сарын 17-ны өдөр саналаа ирүүлсэн тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу ТББХ төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж Байнгын хорооны 2018 оны 12 сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дараах санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хурадаанд танилцуулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ. 

Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг дэмжив.